Entries by ganzo

Арга ба Билиг

       Дэлхийн топ сургуулиудын нэгэнд Менежментийн курст сууж байв. Тэгсэн судалгааны үр дүн танилцуулж байна аа. Хэд хэдэн төрлийн лидер байдаг гэнээ. Нийцтэй, Багш, Диктатор маягийн гэх мэт. Миний инээд хүрч багшдаа хэлсэн юм. Лидер хүн гэдэг чинь нөхцөл байдалдаа тохируулж шаардлагатай үед диктатор, шаардлагатай үед багш, шаардлагатай үед багийн тоглогч болж хувирдаг […]

Аз жаргалтай, Мөнгөтэй болох туршлага

         Одоо ингээд харж байхад бид сурч, боловсрохыг тэр чигээрээ буруу ойлгодог юм шиг. Их сургууль төгссөн бол сурч дууслаа гэж монголчууд маань төсөөлдөг юм байна. Нөгөө их сургуулиуд нь ч гэж таарсан таар шуудайнууд. “Та нар маш их юм сурлаа шүү” гээд диплом гардуулдаг. Уг нь бол “та нар цааш нь […]

Амьдралд унших 10 ном

Саяхан нэг ном бичиж дуусах үед “…хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт бол ном худалдаж авах юм байна…” гэсэн сэтгэгдэл надад төрсөн юм. Учир нь би өөрийн 20 жилийн туршлагыг шингээж, дэлхийн шилдгүүдийн санааг багтаасан номыг бичих гэж ямар их хөдөлмөр зарцуулсан билээ. Гэтэл энэ хөдөлмөрийг ердөө 50 мянган төгрөгөөр өөрийн болгох боломж номд дурлагчид нээгдэж байгаа […]

Зангуу төсөөллийн гажуудал ба бизнес төлөвлөгөө

Нобелийн шагналт, сэтгэлзүйч Даниел Каннман хүний өдөр тутмын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж байдаг төсөөллийн гажуудлуудыг анх нээсэн билээ. Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдрэмж, бодол, дүгнэлт, шийдвэр гаргалтад бүрэн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн сэтгэн бодох үйл ажиллагаанд огтхон ч эргэлздэггүй.  Гэтэл бодит байдал дээр хүний сэтгэн бодох үйл ажиллагаа нь тэр чигтээ төсөөллийн гажуудлуудад нэрвэгдсэн […]

Ли Куан Еүгийн менежмент ба Сингапур

Орчин үеийн Сингапур улсын хөгжлийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэгвэл энэ үсрэнгүй хөгжлийг авчирсан хүн бол орчин үеийн агуу менежерүүдийн нэг Ли Куан Еү юм. Ядуу, хоцрогдмол, жижигхэн Сингапур улс өнөөдөр олон улсын санхүүгийн төв болов. Сингапур улс боловсрол, эрүүл мэнд, технологийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж байна. Ерөнхий сайд Ли 1960 онд 600 сая доллар […]

Сүбээдэйн стратегийн ухаан

Урианхайн Сүбээдэй баатар (1175-1248) бол менежментийн гоц авьяастан байсан юм. Дэлхийн түүхэнд амьд ахуйдаа 32 улс орныг нэгтгэж, 65 тулалдаанд ялсан өөр нэг ч цэргийн зүтгэлтэн байхгүй. Түүний зиндаанд Наполеон Бонапарт, Македонийн Александр, Ханнибал Барса аль нь ч хүрэхгүй гэхээр ойлгомжтой болно.

Менежментийн Лидер Стив Жобс

Стив Жобс Pepsi компанийн гүйцэтгэх захирал Жон Скаллиг урвуулж авахдаа “Чи үлдсэн амьдралаа чихэртэй ус зарж өнгөрүүлмээр байна уу эсвэл надтай хамтарч дэлхийг өөрчилмөөр байна уу” гэж асуусан байдаг. Тэгэхэд Стив Жобс (1955-2011) ердөө 28 настай байсан ч, аль хэдийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон байлаа. Стив Жобс бол орчин цагийн менежментийн хамгийн агуу […]

Хүч чадлын нууц

Одоо та бүгд минь баян болох 5 арга, амжилтанд хүргэх 10 зам, бусдыг татах 7 заль зэрэг номнуудаа бүгдийг нь уншиж дуусаад, ямар ч хэрэггүй хог гэдгийг нь ойлгочихоод сууж байгаа биз ээ. Нэгэнт энэ цаг үед ирсэн тул өнөөдөр бүгдээрээ ХҮЧ ЧАДЛЫН НУУЦЫН тухай авч үзье. Аливаа бизнесмэн, менежер, лидер хүн хүч чадлын жинхэнэ […]

Луйварчид хамгийн итгэлтэй хүний дүрээр ирдэг..

Бизнес хийж, компани удирдахад луйварчидтай таарахгүй өнгөрнө гэж байхгүй. Хүн төрөлхтөн байгаа цагт луйварчид зүсээ хувилгаж ямар нэг аргаар хүн ард, компаниудын мөнгө хөрөнгөнд байнга гэтэх л болно. Сүүлийн үеийн сэтгэлзүйн судалгаануудыг ашиглан өөрийн дүгнэлт, ажиглалтаас та бүгдийн бизнесийг хамгаалах үүднээс зөвлөмж болгож хүргэе гэж бодлоо. Бид яаж ч чадахгүй дахин дахин луйварт өртдөг гол […]