Entries by Lkhagvasuren Bold

Амьд үлдэх сэтгэлзүй

Ой тайгад амьд үлдэх, хоол тэжээлээ олохын төлөө ширүүн тэмцэл явагддаг. Байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадваруудыг хөгжүүлсэн байх юм. Тухайлбал баавгай бүтэн өвлийг юу ч идэлгүйгээр унтаж өнгөрүүлэх чадвартай болсон бол нэгэн төрлийн гүрвэл махчин амьтанд алдсан сүүл, хөлөө бүтэн ургуулах чадвартай болжээ. Өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч […]

Бизнесийн хамтрагчаараа хэнийг сонгох вэ?

Бизнесмэнүүд хамаатан садан, найз нөхөдтэйгээ хамтарч бизнес хийж болохгүй шүү гэж ярихыг бид олонтаа сонсдог. Ер нь ямар хүнтэй хамтарч бизнес хийх ёстой вэ. Олон бизнесийн хамтрал гомдол, бүтэлгүйтлээр дуусдаг нь нууц биш. Нэг талд нь өдөр шөнөгүй зүтгэсний эцэст амласан зүйлээ өгөлгүй бултчихлаа гэсэн гоморхол. Нөгөө талаас нь юу ч хийгээгүй, зүгээр орон тоо […]

Үхэл ба цаг хугацаа

Менежер хүний амжилт цаг хугацаагаар хэмжигддэг. Гэхдээ бид мөнгөөр, өсөлтөөр хэмжигддэг юм шиг л төсөөлдөг. “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” гэх мэтээр бид тухайн хугацаанд ямар ахиц гаргаснаа л хэмжиж үздэг. Өөрөөр хэлбэл бизнест цаг хугацаа гол хэмжүүр юм. Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг Хүн, Мөнгө, Технологи гэж орчин үед үздэг боловч […]

35 настай тэтгэврийн хөгшин

Дөнгөж 30, 35, 40 настай мөртлөө тэтгэвэрийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд маш олон байна. Амьдрал-амжилт-бүтээл нь урд нь биш, харин ард нь хоцорсон мэт байдаг хүмүүсийг хэлж байна. Харахад физиологийн хувьд залуу боловч тархин дотроо хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс дурсамж л ярина. Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай ярихгүй. Тэр оргилд […]

Захирал захирагч биш

Захирал хүн гэж хэн бэ. Энэ талаар монголчууд бидэнд нэгдсэн, системтэй ойлголт байна уу. Бидний одоогийн төсөөлөл хаанаас бий болов. Манай ямар ч менежментийн сургуульд захирал хүн ямар байх ёстойг заадаггүй. Баруунд компаниуд хөгжөөд олон зуун жил болсон учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын анги танхим гэхээсээ илүүтэй нийгмийн соёлоор дамжиж ирдэг бололтой. Харин […]

50 сая төгрөгийн эрүүл мэндийн хамгаалалт

Арваад жилийн өмнө манай компанид 20 настай Чех оюутан дадлагаар ажилласан юм. Манайхан өвлийн зугаалга хийж, цанаар гулгах болоход нөгөөх маань “хэрэв цанаар гулгаж байгаад хөлөө хугалчихвал миний эрүүл мэндийн даатгал үйлчилэхгүй.” гэж хэлээд татгалзаж билээ. Би тэгэхэд нь нэгдүгээрт нас залуу байж эрсдлийн талаар ийм өндөр ухамсартай байгааг нь, хоёрдугаарт Чех бол Монголтой л […]

Ажилд авах ярилцлагын шпаргалка

Захирлууд байнга л өндөр бүтээмжтэй ажилтныг хайж байдаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр тухайн хүн өндөр бүтээмжтэй эсэхийг анкет, диплом нь илэрхийлдэггүй. Сайн сургууль төгссөн, онц сурсан, олон хэлтэй гэдэг нь бүтээмжийн индикатор биш байдаг. Ийм л учраас бид хүмүүсийг ярилцлаганд дууддаг. Бүтээмж үнэн хэрэгтээ хүний сэтгэл зүйгээс шууд хамаардаг болох нь батлагдсан зүйл. Тийм […]

Компаниуд сургууль биш

Анх дээд сургууль төгсөх үед хүмүүс “ажил дээр л гарч юм сурна шүү дээ, сургуульд юу сурах вэ дээ” гэж ярихыг сонсоод бага зэрэг гайхаж байж билээ. Мэдээж хүн үхэн үхтлээ л сурна. Практик дээр сурсан мэдлэг, чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Америкт ч тэр, Англид ч тэр, Монголд ч тэр яг л адилхан. […]

Perfectionist, imperfectionist

Та захирал болохын хувьд компанидаа ажиллаж буй хүмүүсийг 2 ангилж болно. Төгс бүтээлд итгэгч (perfectionist) болон үл итгэгч (imperfectionist) нар гэж. Стив Жобс төгс бүтээлд итгэгч байв. Дэлхийг өөрчилсөн iPhone утасныхаа загварыг төгс болгохын тулд өвөртлөж унтдаг байв. Apple дэлгүүрийнхээ загварыг хоосон агуулахад хийж, түүндээ 6 сарын турш өдөр бүр очиж, булан тохой бүрийг нь […]