Ганзоригийн бизнес, менежментийн философиос суралцая

Ганзоригоос суралцъя

Ө.Ганзоригийн бизнес, менежментийн философийг өөрийн бизнес, ажил, амьдралдаа хэрэгжүүлснээр амжилтанд хүрсэн олон жишээ бий. Түүний удирдлаган доор хөгжсөн захирлууд өдгөө Монголын томоохон компаниудыг удирдаж, менежментийн шинэ стандартыг тогтоосоор байна.

Ганзоригийн нийтлэлүүдээс та улиг болсон өөдрөг зарчим, харилцааны номлол, хийсвэр онолын талаар уншихгүй. Энэхүү блог нь түүний 20 жилийн мэдлэг, хувийн туршлагыг шингээсэн, зах зээлийн бодит кэйс, судалгаан дээр суурилсан гэдгээрээ онцлог юм.

Санхүүгийн зах зээл, менежмент, менежментийн психологи, философи зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндсөн түүний нийтлэл, подкаст, лекцүүд танд шинэ ухаарал, нэн тодорхой мэдлэгийг өгнө гэдэгт итгэж байна.

Ө.Ганзориг захирал 20 жилийн амжилттай бизнесийн туршлагаа, менежментийн орчин үеийн онолтой уялдуулан та бүгдтэй хуваалцаж байна. Ганзориг багш менежментийг сэтгэлзүйн ухаантай хослуулан хэрэгжүүлэх арга барилаар монголын томоохон компаниудыг амжилтанд хүргээд байна. 20 хүнээс эхлүүлээд 2,000 ажилтанг удирдсан туршлагатай менежерээс хамтдаа суралцацгаая.