Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол зөвхөн имэйл хэсэгт бүртгэлтэй имэйлээ оруулахад болно.

И-мэйл
Овог
Нэр
Утасны дугаар
Хүйс
Насны ангилал
Хот/Орон нутаг
Хороо/Аймаг

Жич: Бүртгэл баталгаажсан имэйл танд ирээгүй бол та спам-аа шалгаад, үндсэн имэйл руу шилжүүлээрэй.

Баталгаажуулах

2020-04-26 Нийтэлсэн: Ө.Ганзориг |

ЛИДЕР | ЛИДЕР БОЛ ЗОЛИОС МӨН

Бид өмнөх нийтлэл дээр лидерийн талаарх чухал суурь ойлголтуудыг авч үзсэн билээ. (өмнөх нийтлэл https://ganzo.mn/post?id=49Одоо лидерийг хамтдаа эцэслэн тодорхойлцгооё. Фундаментал сэтгэлгээний аргыг ашиглан лидер хэмээх хүн төрөлхтний нандин ойлголтыг таньж болно. Юуны өмнө,

Лидерийг “хүмүүс хүлээн зөвшөөрсөн байх ёстой” гэдгээс эхэлье. Түүнээс хаа нэгтээгээс томилогдож ирсэн бол тэр дарга болохоос лидер биш юм.

Хүмүүс ямар хүнийг лидерээр хүлээн зөвшөөрдөг вэ? Ганган донжтой, олон хэлтэй, мундаг дипломтой, математикийн олимпиадын аварга, цэцэн цэлмэг үгтэй хүнийг хүлээн зөвшөөрдөг үү?


Би дахиад сануулахад лидер хэмээх энэ ойлголт бидний генд байгаа юм. Яагаад гэхээр хүн үүссэн цагаасаа эхлээд сүрэглэж, тэрийг нь лидер зохион байгуулж өнөөг хүрсэн юм. Бид хорвоод анх мэндлэхдээ л хэнээр ч заалгаагүй боловч чанга дуу гарахад цочиж, өндрөөс айж мэдэхээс гадна ээжрүүгээ тэмүүлэх зөнтэй, танихгүй эрэгтэй хүнээс айх айдастай (сэтгэл зүйчид судалж тогтоосон) байдаг.


Яг үүнтэй адил лидер хэмээх энэ мэдлэг бидний зөнд буй юм. Бид зөв лидерийг хараад таних байгалийн совинтой гэсэн үг. Энэ бол амьд үлдэхийн тулд, байгалийн шалгарлын явцад бий болсон суурь мэдлэг юм.


Хүмүүс заяаны ханиа хараад л мэддэг шигээ өөрсдийнх нь өмнөөс бүх хариуцлагыг зүрх сэтгэлээрээ хүлээн авч байгаа нэгнийг таних совинтой. Амьтны эх үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө яаж ч золиослоход бэлэн байдаг. Тэгвэл лидер өөрт нь хамааралгүй хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж, өөрийгөө золиослоход бэлэн байдаг гэсэн үг.


Психологичидийн судалж тогтоосноор бусад амьтнаас ялгаатай нь, хүмүүс өөрсдөдөө огт хамааралгүй хүмүүст туслах зөнтэй байдаг аж. Үүнийг олон тооны судалгаагаар баталжээ. Энэ талаар алдарт философич, эдийн засагч Адам Смит “...Хүн хэдийгээр өөрт нь огт ашиг тус үгүй боловч, бусад хүмүүсийн аз жаргалаас таашаалыг мэдэрч чаддаг...” гэж томьёолсон байдаг билээ.


Хүмүүсийн өмнө, тэдний ирээдүй, өнөөдөр, үр хойч, сайн сайхных нь төлөө хариуцлага хүлээнэ гэдэг бол лидер хүний мөн чанар юм. Ийм л хүнийг хүмүүс хармагц таньж хүлээн зөвшөөрдөг хуультай.


Ийм мөн чанартай хүнээс Шударга, Үнэнч, Нээлттэй, Ил тод, Стратегич, Шинэлэг гэх шинж тэмдгүүд аяндаа урган гарна. Шинж тэмдгүүд дандаа цаана, далд байх, илүү гүн гүнзгий мөн чанарын илрэлүүд байдаг шүү дээ.


Дээхнэ лидерийг судалдаг Голланд багшаас лидерийн талаар нэг л зүйлийг хэлээч гэхэд “Лидер бол ганцаардал” гэж хэлж билээ. Үнэхээр оновчтой. Лидер бол золиос юм. Нэгэнт олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсэн хүн өөрийн хувь хүнээ золиосолж таардаг.

Хүмүүс лидерээс дандаа ид шид хүснэ. Лидерээс хувь хүн харахыг хүмүүс тэвчихгүй. Лидерийг зогсоо зайгүй ажилладаг машин мэт байхыг шаардана. Шударга, үнэнийг өөрийн гэр бүлийг золиослоод ч хамаагүй тогтоо гэж шаардана.

Лидер бол золиос, ганцаардал юм.  Дээрээс нь нэмэхэд Лидер бол сонголт юм. Хүн бусад хүмүүсийн өмнө өөрийгөө золиосолж хариуцлага хүлээх үү? үгүй юу гэдгээ сонгодог. Хүн лидер болох эсэхээ өөрөө, ухамсартайгаар сонгодог. Тийм гэж хариулсан хүн лидер болох эхний алхмаа хийлээ гэсэн үг. Түүнээс хойш,

Түүний бодол санаанаас “би” гэх ойлголт алгуур арилан одож, оронд нь хүмүүсийн сайн сайхан, түүнд хүргэх арга аргачлалын тухай асуудлууд шинээр түрэн орж ирэх юм. Түүний лидерийн мөн чанар төгөлдөржихийн хэрээр лидерийн шинж тэмдгүүд нь хурцаар үзэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, лидер лидерийн хувьд алгуурхан итгэл үнэмшил болон хувирч эхэлнэ гэсэн үг.

Лидер гэдэг бол хайр, аав, ээж, хань гэдэгтэй яг адил хүн төрөлхтний хамгийн суурь, хамгийн дотно мэдлэгүүдийн нэг билээ!

 

Буцах