Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол бүртгэлтэй мэйл хаягаа оруулна уу

И-мэйл
Овог
Нэр
Хүйс
Насны ангилал
Харья дүүрэг
Хороо
Баталгаажуулах

2016-05-11  |  Нийтэлсэн: Ө.Ганзориг

ЦАГИЙН МЭДРЭМЖ

Бизнес хийхэд хамгийн чухал нь БҮТЭЭМЖ гэдэгтэй та санал нийлэх бизээ.  Өрсөлдөгч тань цагт 100 хадаас үйлдвэрлэж байхад, танай цех ердөө 80 хадаас үйлдвэрлэж байвал өрсөлдөөнд мэдээж та ялагдана. Иймд ажилтнуудынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь менежер бүрийн толгойны өвчин.

Тодорхой хугацаанд менежментэд ажилласны дараа БҮТЭЭМЖ өөрөө ур чадвар, мэдлэг, боловсрол гэхээсээ илүү Сэтгэл Зүйн асуудал юм шиг санагдах нь бий.

Жишээлбэл, хэрэв танай ажилтан цагт 100 хадаас хийж чадна гэдэгтээ ИТГЭХГҮЙ байгаа бол ямар ч өндөр ур чадвартай байгаад хийж чадахгүй л гэсэн үг. Хүний тархинд ЦАГ ХУГАЦААГ төсөөлөх, мэдрэх үүрэгтэй хэсэг гэж бий.

Цаг хугацааг хүн хэрхэн мэдэрч байгааг сэтгэл зүйн болон нейро шинжлэх ухаан судалдаг. Эрдэмтдийн судалгаагаар хүнийг сайтар зоригжуулвал, тэрбээр өөрийн төсөөлөлд буй ажлаа хийх хугацаа буурдаг нь тогтоогджээ. Хэрвээ компанийхаа захирлаар хугацааны мэдрэмж султай хүн тавьчихвал, компанийн үйл ажиллагаа тэр чигээрээ гацаж, маш их алдагдсан боломжийн зардалд унах болно. Энэ хооронд өрсөлдөгч компаниуд тань гараа хумхиад зүгээр суухгүй нь лавтай. Ертөнцийн цаг, бидний төсөөлөл дэх цаг хоёрын хооронд хэр их зөрүү байдаг вэ? Таны дотоод ертөнц дэх цаг хугацаа, ертөнцийн цагтай ижил хурдтай ажилладаг байвал тун сайн.

Гэтэл зарим хүмүүсийн хувьд удаашралд орсон мэт байдаг. Тухайн хүний 1 өдөр нь ертөнцийн 5 өдөртэй тэнцэх хүртлээ удааширч болно. Жишээ нь ганцхан сарын дотор гаргачих шинэ бүтээгдэхүүн, шинэчилсэн журам, танилцуулга, загвар зэргийг дор хаяж 3 сар ажиллаж гаргана даа гэж төсөөлдөг менежерүүд их байдаг. Тиймээс тухайн менежер өгөгдсөн даалгаврыг хэдий хир хугацаанд хийхээр  төсөөлж байгааг нь захирал хүн мэдэх нь маш чухал юм.

Бид хүнийг ажилд авахдаа ихэвчлэн боловсрол, туршлага, ур чадвар зэргийг нь л хардаг. Гэтэл тэр хүн таны хүссэн хурдаар ажиллаж чадах уу? Орчин үед менежментдээ сэтгэл зүйн шинжлэх ухааныг өргөнөөр ашигласан захирлууд ялалт байгуулах болно.

Буцах