Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол зөвхөн имэйл хэсэгт бүртгэлтэй имэйлээ оруулахад болно.

И-мэйл
Овог
Нэр
Утасны дугаар
Хүйс
Насны ангилал
Хот/Орон нутаг
Хороо/Аймаг

Жич: Бүртгэл баталгаажсан имэйл танд ирээгүй бол та спам-аа шалгаад, үндсэн имэйл руу шилжүүлээрэй.

Баталгаажуулах

2016-05-27 Нийтэлсэн: Ө.Ганзориг |

360° ҮНЭЛГЭЭ

Орчин цагт бид сэтгэлзүйн ухааныг менежментэд илүү өргөн ашиглах хэрэгтэй болж байна. Та бүхэнтэй нэгэн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. 360 хэмийн үнэлгээ бол тухайн менежерийг бүх талаас нь үнэлдэг аргачлал байдаг. Энэ бол захирлуудын хувьд чухал зэвсэг л гэсэн үг. Тухайлбал,

хүнийг (1) удирдлага нь, (2) доор нь ажилладаг ажилтан, (3) нэг албан тушаалын менежерүүд нь зэрэг үнэлэхээс гадна өөрийгөө давхар үнэлнэ.

Хэдэн жилийн өмнө би өөрийн удирдлагад ажилладаг менежерүүдийг үнэлж үзэхэд, нэг менежерийн хувьд маш сонирхолтой үр дүн гарсан юм. Мань хүн өөрийнхөө ур чадвар, бүтээмж, гүйцэтгэлээ 95% гэж үзээд байдаг. Гэтэл 360 градусын үнэлэгээ өгсөн бүх хүмүүс түүнд дунджаар 50-60 оноо өгсөн байв. Бусад менежерийг үнэлэхэд ийм том зөрүү гараагүй юм.

Төсөөлөл ба Бодит байдал

Тэгэхээр энэ менежерийн өөрийгөө үнэлсэн 95% оноо нь түүний хуурамч төсөөлөл үү, эсвэл бодит байдал уу. Хамт ажиллагсад нь түүнийг хэлмэгдүүлээд байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл энэ нь цэвэр сэтгэлзүйн асуудал руу хөтөлж байгаа хэрэг юм. Хэрэв хамт ажиллагсдынх нь зөв байж түүний гүйцэтгэл ердөө 50-60 хувьтай нь үнэн бол тухайн менежерийн бодит байдлын талаарх төсөөлөл ноцтой гажсан гэсэн үг. Үүнийг захирлууд онцгой анхаарах ёстой.


Бодит байдлын талаар хол зөрүү төсөөлөлтэй менежер бол тэсрэх бөмбөг л гэсэн үг. Танай байгууллагад тун хортой үр дагавар учруулах болно. Иймд тухайн менежерийн ажлынх нь тоон үр дүнг шалгаад үзэхэд үнэхээр гүйцэтгэл нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй л байв.


Компанийн чухал функцийг удирддаг, доороо олон ажилтантай менежерийн төсөөлөл, бодит байдал ингэж хол зөрвөл, танай компани маш том хохирол амсана. Сэтгэлзүйн ийм гажуудалд орсон хүн аливаа шаардлагыг хүлээж авч чадахаа больдог. Аргагүй шүү дээ. Өөрийгөө 95 хувийн амжилттай ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа юм чинь. Ийм хүн яваандаа өөрийн бодит байдлыг олж харах, хүчин чадлаа дайчлах, шүүмжлэлийг сонсож чадахаа байж, харин өөрийн хуурамч төсөөллийг ямар ч үнээр хамаагүй батлах чиглэл рүүгээ явах эрсдэлтэй.

Анхаарах зүйлс 360 хэмийн үнэлгээ бол менежментийн үнэхээр чухал хэрэгслүүр

Та компанидаа ашиглахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Үнэлгээ өгөгч хүн, өөрийнхөө сайн мэдэхгүй, танихгүй хүнийг үнэлж болохгүй. Энэ нь үнэлгээний чанарыг доройтуулна.
  • Өөрийгөө үнэлж байгаа хүнд, яг бодит сэтгэгдлээрээ бөглөхийг сайтар анхааруулах ёстой. Зарим хүн даруухан байх гэж хичээгээд, эсвэл илүү бонус авна гэж итгээд бодит сэтгэгдлээсээ өөрөөр үнэлэх магадлалтай.

Үнэлгээ өгөгч өөрөө сэтгэлзүйн асуудалгүй, бусад хүмүүсийг объектив байдлаар үнэлж чадахуйц, бизнесийг зохих төвшинд ойлгодог хүн байх учиртай.

Буцах