хүн-амьтан-ялгаа-ганзориг
  • 5418

Хүн ба амьтны ялгаа – Чанараас зарчмын ялгаа руу

Хүн нь амьтан уу? Амьтан нь хүн үү?

Хүн Сармагчин хоёрын ген ердөө 1.6 хувийн ялгаатай. Өөрөөр хэлбэл, Сармагчнаас Хүн, Хүнээс Сармагчинд шилжихэд өчүүхэн бага зүтгэл гаргана. Тэр 1.6 хувийн ялгаа нь хэр том бэ? Бидний төсөөлдөг шиг асар том уу, эсвэл бидний мэдэхийг хүсэхгүй байгаа өчүүхэн зүйл үү!!! Судалгаанаас харж байхад сармагчиний сэтгэн бодох үйлдэл тархины чадвар нь хүнийхтэй маш төстэй юм.

Нэгтгэн дүгнэх, тунгааж бодох, алсыг харж төлөвлөх, энэрэн хайрлах, таньж мэдэх, судалж суралцах, туршлага хуримтлуулах зэрэг бүхий л бидний биднийг бусдаас ялгадаг гэж боддог үзүүлэлтүүд дээр сармагчинд биднээс төдийлөн дутахгүй болох нь харагдав.

Зарим туршилтууд дээр бүүр илүү бодох нь илт харагдсан бөгөөд өгсөн даалгаврыг сармагчин бүр өөрсдийн санаачилгааар өөр аргуудаар шийдэж байсан нь тун сонирхолтой. Тэгэхээр “тэд” бидний боддог шиг робот маягийн хэвлэмэл амьтад биш дотроо “бие сармагчин” болон салдаг нарийн бодгаль байх нь. Бүүр сармагчингийн  овог тус бүр уулзаад мэндчилэх хэлбэр нь өөр байна гэхээр ямархуу амьтдын талаар яриад байгаа нь ойлгомжтой юм.

Бид л дэвэргээд байгаа болохоос биш сармагчин хүн хоёр молекул биологи, цаашлаад атомын төвшин ив ижилхэн бүтэцтэй юм. Алийг нь амьд алийг нь амьд биш гэж хэлээд байгааг нь бид одоо болтол ялгаж чадахгүй байгаа болохоос биш үнэн хэрэгтээ бидний биесийн 70 орчим хувийг Н20 эзэлдэг шүү дээ. Хүний нийгэм бүр өөр өөрөөр нэрлэдэг мораль, үнэнч, шударга байдал, сайхан сэтгэл, хайр, үзэн ядалт, хүн чанар, хүний мөс, итгэл найдвар гэх мэт тун бүдэг бадаг тодорхойлолт бүхий ойлголтууд бий. Айдсыг энд авч үзэхгүйн учир нь бид айхаар програмчлагдсан байдаг байх гэж хардаад байгаатай минь холбоотой юм.

Итгэл найдвар

Харин миний хувьд хамгийн сонирхолтой талбар бол ИТГЭЛ НАЙДВАР юм. Энэ бидний бусад амьтдаас /бид ч амьтад шүү дээ/ ялгарах гол шинж мөн үү? Энэ биднийг өөрсдийгөө бусдаас онцгой дахиж төрнө, сансар дэлхийг эзэмдэнэ гэсэн амбиц бүхий санаа санаачилгуудыг гаргахад хүргэдэг байж магадгүй юм. Ямартай ч, эдийн засгийн хөгжил дэвшлийн циклийг харж байхад эдийн засагт байдаг үндсэн хөдөлгөгч хүч нь нийгмийн итгэл найдвар гэдгийг олж мэдсэн билээ.

Манайд л сайн мэддэггүй болохоос хөгжилтэй орнуудад итгэл найдвартай холбогдуулсан Confidence, Sentiment гэсэн нэр бүхий индексүүдийг гаргаж эдийн засаг ирээдүйд хаачих гээд байгааг тодорхойлох оролдлого хийдэг.

Инфляц ба ДНБ зэрэг индексүүд нь lagging буюу эдийн засгийн түүхийг харуулдаг бол эдгээр итгэл, найдварыг харуулсан индексүүдийг leading буюу ирээдүйд юм хаачих гээд байгааг харуулсан индексүүд гэж ангилдаг билээ. Сармагчин ба Чонод итгэл найдвар байдаг болов уу? Энэ асуултад хариулчих юм бол бид Who are we? Асуултандаа хариулт авчин ч юм шиг…

Зарчмын бус чанарын ялгаа. Хүн хөгжлийнхөө туршид өнөөдрийг хүртэл зарчмын бус ердөө чанарын ялгааг бий болгосон байх юм. Бид газрыг товчлохоор машин, онгоц, өвчнийг эмчлэхээр эм бүтээсэн боловч амьдралын суурь учир шалтгааныг одоо болтол тодруулаагүй байна. Бид өөрсдийн амьдралын утга учрыг өөрчилж эхэлмэгц зарчмын ялгааг бий болгох бөгөөд энэ нь хүн бурханлаг гэдгийг батлахад хүрэлцээтэй юм.

Машин унаж байгаа хүн модны завсараас идэш авахаар нарийн саваа мод хэрэглэж байгаа сармагчин хоёрын хооронд чанарын маш том ялгаа харагдаж буй боловч зарчмын ялгаа харагдахгүй байгаа нь сонирхолтой юм.

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд