• 2912

Амьдралын мэргэн ухаан

        “Хэн нэгэн нь сэтгэл хөдлөлөөсөө болж чамтай бүдүүлэг харилцахыг хэзээ ч битгий зөвшөөр.”

Зарим хүмүүс бүдүүлэг, дүрмийн бус эсвэл эрүүл бус харилцчихаад, дараа нь …гэр орны асуудлаас бол сэтгэл гундуу байлаа…ойрд бие хямралтай байлаа… гэх мэтээр тайлбар тавиад аргалчихдаг. Мэдээж бид хүн л юм чинь ойлгож, уучилж хүлээж авахыг хичээнэ. Гэтэл энэ нь алдаа болдог.

 

        Тэр хүний сэтгэл хөдлөл бол тэр хүний л проблем. Өөрийгөө хянаад таныг хүндэлж чадахгүй байгаа бол цаашдаа сайжирна гэж хэзээ ч байхгүй. …Согтуудаа л харин чамайг зодчихлоо, дахиад хэзээ ч тэгэхгүй хайраа… гээд л дараагийн удаа зоддогтой яг л ижил.
 
        Бизнес, хайр сэтгэл, найз нөхөд аливаа харилцаанд орохдоо Анхнаас нь тодорхой ойлгуул. Эхний харилцаан дээр л ойлгуул. Та хэн нэгний сэтгэцийн эмч биш. Сэтгэцийн зөвлөх биш учир шууд хэлж ойлгуул.
 
        Ингэж чадвал таны эргэн тойрны харилцаа эрүүл саруул болж, та хэн нэгний сэтгэцийн шоронд хоригдол болж очихгүй – илүү аз жаргалтай амьдрах болно.
 
      “Ичсэн хүн хүн ална”
 
Энэ мэт ардын мэргэн үгсийг ойлгох гэж олон жил явж байна. Одоо бодоход ичсэн хүн үнэхээр алдаг юм байна.
 
       Ичсэн хүн хүнийг яаж алдаг вэ гэхээр нэр хүндийг нь гутааж алдаг юм байна, ямар ч гэсэн.
 
Эхлээд хүн ичих хэрэгтэй болж таарна. Бизнес дээр харж байхад зарим захирлууд ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдаж халагдчихаараа маш их ичдэг юм байна. Нэгэнт ичсэн учир хэн нэгнийг “алах” хэрэгтэй болно оо доо.
 
      Тэгээд эмгэнэлт фантааз зохиол зохиодог. Тэр нь өмнөх байгууллага, дээд талын захирлаа ор үндэсгүй гүтгэж харлуулах яриа гаргаж нэр төрийг нь гутааж алах оролдлого юм.
 
Би бол амьдрал дээрээ иймэрхүү хэд хэдэн ичсэн хүмүүсийг харлаа. Хамгийн гол нь нөгөө ичсэн хүн маань 3 хэлээр ярьдаг, харахад бурхан шиг царайтай байх, гадаадад магистр хийсэн энэ тэр нь бол огт хамаагүй байдаг юм байна.
 
     Ичсэн хүн бол ичсэн л хүн байдаг аж.
 
Миний ардын мэргэн үгс үнэхээр оновчтой юм аа. Таны амьдралд ийм ичсэн, тэгээд ичсэнээсээ болж хүн алсан хүмүүс байна уу, комментоор бичээч сонирхоё л доо…

Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг

Санал болгох нийтлэлүүд