- 2584
Ganzorig Business School
Бизнесийн боловсрол бол ашиг орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг мөн. Үүнийг зөвхөн барууны судлаачид хэлээд зогсохгүй, би өөрийн амьдралын практикаар харсан билээ.
Өнгөрсөн хугацаанд 4-5 янзын бизнес-стартап босгож, дампууруулж, системийн банкийг удирдаж, олон мянган менежер, захирлуудтай хамтран ажиллаж байхад надад ойлгогдсон зүйл бол энэ.
Орчин үеийн захирал, менежер, бизнесмэнүүд бизнесийн боловсролоо EXECUTIVE сургуулиар дамжуулан олж авч байна. EXECUTIVE сургууль нь уламжлалт бакалавр, магистрийн зэрэг олгодог академик сургуулиас ихээхэн өөр.
EXECUTIVE сургууль гэдэг нь товчхондоо захирлууд захирлуудад заадаг сургууль юм. Энэ сургууль нь академик зэрэг дэв олгохгүй харин шууд мэдлэг, туршлага олгоход чиглэгддэг. Сургуулийн багш нар нь практик туршлагатай, алдаж онож үзсэн захирлууд байдаг.
Харин сурагч нар нь бизнес, менежментийн чиглэлээр ажиллаж байгаа захирлууд, стартап байгуулж байгаа бизнесмэнүүд, эсвэл том компанид карьераа өсгөх хүсэлтэй залуу менежерүүд байдаг.
Энэ утгаараа EXECUTIVE сургууль нь (1) богино хугацаатай, (2) практик мэдлэг, чадвар олгоход чиглэгдсэн, (3) туршлагатай захирлууд хичээл заадаг, (4) академик сургалтаас хэд дахин хямд өртөгтэй байдаг давуу талуудтай юм.
Миний хувьд өнгөрсөн он жилүүдэд олон компанид зөвлөгөө өгч, сургалт явуулж, өөрийн дор ажиллаж байсан менежер, захирлуудыг хөгжүүлэх ажлыг хийж ирснийг та бүгд мэднэ. Энэ бүгдийн эцэст манай улсад зайлшгүй нэр хүндтэй Executive сургууль байгуулагдах хэрэгцээ байгааг мэдэрч Ganzorig Business School сургуулийг нээсэн билээ.
Ganzorig Business School сургуульд Менежмент, Маркетинг, Борлуулалт, Санхүү, Эдийн засаг, Бизнесийн процесс, Төслийн менежмент зэрэг чиглэлүүдээр орчин үеийн лидер хүний эзэмшвэл зохих боловсролыг олгож байна.
Манай сургуулийн үндсэн зорилго бол ирээдүйн топ гүйцэтгэх захирлууд, топ бизнесмэнүүдийг төрүүлж гаргах явдал мөн. Сургуулийн багш нар бид хичээл болгондоо энэхүү хүсэл эрмэлзлээ шингээж шавь нараа амжилтанд хүргэхэд нь түлхэц үзүүлэхийг чармайн ажиллаж байна.
Манай сургуульд нэг л элсэн орсон бол цаашдаа байнгын холбоотой байж, багш нар нь шавьдаа зөвлөж, туслаж байдаг ийм шинэ стандартыг бид нэвтрүүлж байгаа билээ.
Та бүгд бизнесээ томруулж, өөрийгөө хөгжүүлж, орчин үетэй хөл нийлүүлэн алхаж, албан тушаал ахих хүсэлтэй бол бидний байгуулсан энэхүү EXECUTIVE сургуульд хамрагдаарай.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг