- 2965
Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги /татаж авах/
Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж хязгаарлаж ирсэн зээлийн өндөр хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж улмаар Бодит Дотоодын Нийт Бүтээгдэхүүн хурдацтай өсөх боломжтой билээ.
Иймд бид бүхэн эдийн засгийн голлох онолууд болон Монгол улсын өнгөрсөн 27 жилийн хугацаан дахь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсрууллаа. Энэхүү стратегийг Монголын төр үндсэн бодлогын стратеги болгон баталж, хувийн хэвшилттэй хамтран хэрэгжүүлснээр Монгол улсын зээлийн хүүг одоо буй 19 хувиас 9 хувь болгон бууруулж, Монгол улсын эдийн засагт бодит өсөлтийг авчирч иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ шинэ боломжуудыг бий болгох ач холбогдолтой юм.
Эрхэм таныг Монголын томоохон эрдэмтэн, судлаачид, Голомт банкны эдийн засагчид болон гадаадын туршлагатай эдийн засагчдын хамтран боловсруулсан энэхүү баримт бичигтэй танилцана уу. Та Зээлийн Хүүг Бууруулах Үндэсний Стратегийг ЭНД дарж татан авна уу.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг