Нууцлалын бодлого

2022.05.24 өдөр шинэчлэгдсэн

Энэхүү Нууцлал хадгалах тухай мэдэгдэлд (Цаашид ‘Нууцлалын бодлого’ гэх) ‘бид’, ‘бидэнд’, ‘манай’ гэж https://ganzo.mn/ вебсайт болон эзэмшигч “Өлзийбаярын Ганзориг” – ийг хэлнэ. Харин ‘та’ гэж вэбсайтад зочилж буй иргэн таныг хэлнэ.

Энэхүү вэбсайтын зорилго нь олон нийтэд бизнес, эдийн засаг, санхүү, менежмент, сратегийн боловсрол олгох зорилготой бөгөөд дараах контентуудыг хүргэнэ:

  • Нийтлэл, бичвэр, инфографик
  • Подкаст

Та тус вэбсайтыг дээр дурдсанаас өөр зорилгоор ашиглах ёсгүй.

Бид таны ямар хувийн мэдээллийг ашигладаг вэ?

Таныг ялган таних боломжтой аливаа мэдээлэл тэр дундаа таны нэр, утасны дугаар, имэйл хаяг, даатгуулсан эд хөрөнгийн мэдээлэл, Ай Пи хаяг (IP) гэх мэт мэдээллийг хувийн мэдээлэл (Энэхүү Нууцлалын мэдэгдэлд цаашид ‘хувийн мэдээлэл’ гэнэ) гэж үзэх бөгөөд танаас авсан эсвэл таны бидэнд өгсөн аливаа мэдээллийг Энэхүү Нууцын мэдэгдэлд тусгасан хувийн мэдээлэл ашиглах нөхцөлд үндэслэн ашиглана.

Хувийн мэдээлэл ашиглах нөхцөл

Веб сайтыг ашиглаж эхлэхээсээ өмнө энэхүү Нууцлалын мэдэгдэл болон Ашиглалтын нөхцөлийг анхааралтай уншина уу. Веб сайтыг ашиглаж эхэлснээр таныг энэхүү Нууцлалын мэдэгдэл, Ашиглалтын нөхцөлийг тус тус дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

Хэрэв та Нууцлалын мэдэгдэл болон Ашиглалтын нөхцөлийн зүйл заалттай санал нийлэхгүй бол Веб сайтыг ашиглахаа түдгэлзэнэ үү.

Веб сайтаар дамжуулан авсан хувийн мэдээллийг зохистой ашиглах, хамгаалах талаар энэхүү Нууцлалын мэдэгдэл болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг хүлээдэг.

Бид таны хувийн мэдээллийн хэрхэн боловсруулдаг вэ?

Бид танаас дараах тохиолдолд хувийн мэдээллийг авч, боловсруулан ажиллаж болно. Үүнд:

  • Веб сайтаас тогтмол мэдээлэл авахаар бүртгүүлэх үед
  • Веб сайтын санал болгож буй ном, сэтгүүл, гарын авлага зэргийг татаж авах үед
  • Веб сайтад зочилсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: веб сайтад холбогдсон хэрэглэгчдийн ачаалал, байрлал, веб блогууд болон бусад харилцаа холбооны өгөгдлийн мэдээлэл, таны ашигласан хэрэгслүүд багтана. Ингэхдээ веб күүки ашиглана. Та өөрийн браузерын күүкийг унтрааснаар мэдээлэл цуглуулалтыг хязгаарлаж болно.
  • Таныг бидэнтэй холбогдсон бол бид тухайн харилцааны бичлэг, тэмдэглэлийг хадгалж болно.

Манай веб сайт нь гуравдагч байгууллагуудын контент, холбоосуудыг байршуулахыг зөвшөөрдөг бөгөөд эдгээр холбоосоор дамжин орж, өгсөн мэдээлэлд бид хариуцлага хүлээхгүй.

Хэн таны хувийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Вэбсайтын контентыг танд болоод таны ашиглаж буй компьютерт хамгийн үр дүнтэй байдлаар хүргэх;
  • Таны авахыг хүссэн эсвэл таны мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрсний дагуу бидний зүгээс танд хэрэгтэй гэж үзсэн алтваа мэдээлэл, контентыг явуулах;

Та вэбсайтыг ашиглахдаа энэхүү мэдэгдлийг зөвшөөрсөн бол таныг энэ төрлийн мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрч байна гэж үзнэ.

 

Ай Пи (IP address) хаяг болон күүки(Cookie) ашиглах тухай:

Бид таны компьютертой холбоотой мэдээлэл тэр дундаа Ай Пи хаяг, үйлдлийн системийн браузерын төрөл зэргийг системийг удирдах болон бусад зорилгоор цуглуулж болно. Энэ нь манай хэрэглэгчдийн веб сайтын ашиглалт, хэв маягийн талаарх статистикийн мэдээлэл болдог.

Бид мөн Гуравдагч этгээдээр дамжуулан нэг ба түүнээс дээш тооны күүки файлыг (таны компьютерын хатуу дискэнд хадгалагдаж буй богино хэмжээний текст бүхий файл) ашиглан таны тус Веб сайтын ашиглалтын талаарх мэдээллийг цуглуулж болно. Күүки нь таны компьютерын хатуу диск рүү шилжсэн мэдээллийг агуулдаг бөгөөд Веб сайтын бүтцийг боловсронгуй болгоход бидэнд тусалдаг.

Та энэхүү Нууцлалын мэдэгдэл, Веб сайт ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа нь бидний зүгээс дээр дурдсан байдлаар тус Веб сайтад күүки ашиглахыг ойлгож, хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулж байна.

Харамсалтай нь мэдээллийг интернет, шуудан болон бусад арга хэрэгслээр дамжуулах нь 100% найдвартай биш. Бидний хувьд тус Веб сайтад эсвэл өөр бусад арга хэрэгслийг ашиглан шилжүүлсэн таны мэдээллийн аюулгүй байдалд бүрэн баталгаа өгөх боломжгүй бөгөөд та аливаа мэдээлэл шилжүүлэхдээ эрсдэлээ өөрөө хүлээнэ. Харин таны шилжүүлсэн мэдээллийг бид нэгэнт хүлээн авсан бол таны мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглуулахаас сэргийлэх талаар хатуу чанд журмыг хэрэгжүүлж, аюулгүй байдлын арга хэмжээ авах болно.

Таны хувийн мэдээллийг ашиглагч гуравдагч талууд:

  • Гүүгл (Google) нь бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан (Google Analytic, Tag Manager гэх мэт) вэбсайт ашиглалтын статистик мэдээлэл боловсруулах, вэбсайтын бүтэц болоод ашиглалтын хурд, үр дүнг сайжруулан хүргэх зорилгоор күүки ашиглан таны хувийн мэдээллийг цуглуулдаг.

Та хувийн мэдээллийн ашиглалтаа хэрхэн хянах, хамгаалах боломжтой вэ?

  1. Та мэдээлэл авах, ашиглах эрхтэй

Та ямар ч үед дараах зүйлсийг шаардах эрхтэй. Үүнд:

  • Таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа эсэх;
  • Ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулж байгаа, тэдгээрийн ангилал, хүлээн авагч;
  • Танд хууль, эрх зүйн талаас нөлөөлөх аливаа шийдвэр гарах гэж байгаа тохиолдолд мэдээлэлтэй ажилласан цаад учир шалтгааныг ойлгох, тодруулахад хэрэгцээтэй мэдээлэл;
  1. Та дараах мэдээллээ устгах боломжтой

Та хувийн мэдээллээ устгахыг биднээс шаардах, мөн дээр дурдсанчлан шууд маркетингийн зорилгоор таны мэдээллийг боловсруулахыг татгалзах эрхтэй (Эзэмшигчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа гэх мэт).

 

Та хувийн мэдээллээ устгуулахыг хүсвэл:

  • Бидний явуулсан имэйлийн доор байрлах “Unsubscribe” товчийг дарах

Тус Веб сайт нь манай хамтын ажиллагаатай сүлжээ, сурталчилгаа, бусад компаниудын вэбсайт руу нэвтрэх линкийг тухай бүр байрлуулж болно. Хэрэв та эдгээр линкээр нэвтрэх бол тухайн веб сайт нэг бүр тус тусдаа нууцлалын бодлого, ашиглалтын нөхцөлтэй бөгөөд бид тухайн бодлого, нөхцөлд ямарваа үүрэг, хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Та тэдгээр веб сайтад аливаа хувийн мэдээллээ оруулахаас өмнө нууцлалын бодлого, ашиглалтын нөхцөлтэй нь танилцахыг зөвлөж байна.

  1. Таны хувийн мэдээллийг цуглуулахаас татгалзах эрхтэй

Та гуравдагч этгээд күүки ашиглан таны хувийн мэдээлэл цуглуулахаас татгалзах боломжтой. Үүний тулд та дараах алхмуудыг хийнэ үү:

  • Та өөрийн браузер дээрх тохиргоо цэс рүү орж бүх гуравдагч этгээдийн күүки – с татгалзах эсвэл сонгосон вэбсайтаар дамжуулан гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах күүки – с татгалзах
  • Утасныхаа хувийн тохиргоо руу орж сурталчилгааны зорилготой мэдээлэл цуглуулах тохиргоог унтраах
  • Сурталчилгааны зорилготой хувийн мэдээлэл ашиглалтаас таныг хамгаалах нэмэлт хэрэгсэл ашиглах (Тухайлбал Digital Advertising Alliance)

 

Вэбсайтад зочлогчийн зөвшилцөл:

Би энэхүү Нууцлалын мэдэгдлийг уншиж, танилцсан бөгөөд хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар ойлголт авсан болно. Би энэхүү Нууцлалын мэдэгдэлд заасны дагуу миний хувийн мэдээлэлтэй харьцаж ажиллахыг зөвшөөрч байна.