ПОДКАСТ

35 настай тэтгэврийн хөгшин

Дөнгөж 30, 35, 40 настай мөртлөө тэтгэвэрийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд маш олон байна.

  • 5052

Дөнгөж 30, 35, 40 настай мөртлөө тэтгэвэрийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд маш олон байна. Амьдрал-амжилт-бүтээл нь урд нь биш, харин ард нь хоцорсон мэт байдаг хүмүүсийг хэлж байна.

Харахад физиологийн хувьд залуу боловч тархин дотроо хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс дурсамж л ярина. Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай ярихгүй. Тэр оргилд (вижн) танай компанийн ажилтнуудыг дагуулж аваачихгүй. Өвгөн партизан уулын хормойд суугаад дурсамжаа ярьж, өмнө нь компанид оруулсан хувь нэмрийг нь яагаад үнэлэхгүй байгаад гомдоллож 20 гаран настай залуусыг баллана.
Нийтлэлч
Өлзийбаярын Ганзориг