Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол бүртгэлтэй мэйл хаягаа оруулна уу

И-мэйл
Овог
Нэр
Хүйс
Насны ангилал
Харья дүүрэг
Хороо
Баталгаажуулах

2016-07-01  |  Нийтэлсэн: Ө.Ганзориг

РЕСТОРАН ХАМГИЙН ИХ ДАМПУУРДАГ БИЗНЕС

Рестораны бизнес хамгийн их дампуурдаг гэлцдэг. Барууны статистикаас үзэхэд эхний жилдээ 4 шинэ ресторан тутмын 1 нь үүдээ барьдаг бол, 10 жилийн дотор 70% нь дампуурдаг аж . Энэ дүр зураг Улаанбаатар хотод ч маш тодорхой харагдана. Улаанбаатар хотод нийт 491 ресторан, цайны газар байдаг ажээ. Бараг хүн бүр л ресторан, хоолны бизнес эрхлэх тухай ярьж байгаа нь сонсогддог учраас өрсөлдөөн маш ширүүн байж таарна. Түргэн хоолны газраас эхлээд 1 тэрбум төгрөгөөр интерьер хийсэн тансаг ресторан хүртэл бүтэлгүйтэхийг би харж байлаа. Хэдийгээр маш гоё view-тэй боловч, өндөр шилэн барилгуудын оройд байрлах ресторанууд хоосон байвал гайхах зүйлгүй. Миний харснаар ресторан амжилттай ажиллахад, ихэнх хүмүүсийн боддог шиг тансаг интерьер, view, байршил, өвөрмөц хоол төдийлэн чухал биш юм. Улаанбаатарын хамгийн сайн ресторануудыг харахад харин ч хямдхан тавилгатай, интерьер гойд биш, байршил нь орж гарахад төвөгтэй байдаг. Тэгэхээр өөр л шалтгаан байна. Амжилттай ажиллаж байгаа рестораны бизнесээс би хоёр газрыг сонгож онцлогийг нь дүгнэе гэж бодлоо. Тэдгээр нь Veranda ресторан болон Сакура бэйкэри кафе.



Сакура бэйкери нэрээр танигдсан япон түргэн хоолны газар бол Улаанбаатарын хамгийн амжилттай бизнесүүдийн нэг. Хэдийгээр оффисийн бүсээс жаахан зайдуу байх боловч хүмүүс зорьж очдог газар болжээ.

Буцах