Өлзийбаярын ГАНЗОРИГ

ganzo.mn

Бүртгүүлэх

Та шинэ нийтлэл бүрийг цаг алдалгүй уншихыг хүсвэл БҮРТГЭЛ-ээ баталгаажуулаарай. Нийтлэл гарах бүрт таны и-мэйл хаяг руу мэдэгдэл явуулах болно.

Хэрэв та өмнө бүртгүүлсэн бол зөвхөн бүртгэлтэй мэйл хаягаа оруулна уу

И-мэйл
Овог
Нэр
Утасны дугаар
Хүйс
Насны ангилал
Хот/Орон нутаг
Хороо/Аймаг

Жич: Бүртгэл баталгаажсан имэйл танд ирээгүй бол та спам-аа шалгаад, үндсэн имэйл руу шилжүүлээрэй.

Баталгаажуулах

Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. 2015 оноос 2019 оны хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5 дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм.



Өлзийбаярын ГАНЗОРИГ өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж ирсэн.


Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголынбанкны холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ. Ганзориг 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм.


Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр олон мянган иргэдэд лекц уншиж, 400 гаруй нийтлэл, хэдэн арван боловсролын контент бэлтгэсэн юм.


Түүний 2017 онд бичсэн “Санхүүгийн Философи” ном нь өндөр эрэлттэй санхүү, эдийн засгийн номуудын нэг болж чадсан билээ. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод байна.



Мөн тэрээр эдийн засгийн олон тооны судалгаа хийж бодлого тодорхойлогч байгууллагуудад хүргүүлэн ажиллаж ирсэн юм. Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж байна.


Ө.Ганзориг нь нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бөгөөдсанхүүгийн диплом, дилерийн сертификатыг тус тус эзэмшдэг. Чөлөөт цагаараа философи, психологийн ухааныг шимтэн судалдаг.

Буцах